2010-03-06 22:02:04
Шинээр орсон ажлын газрынхаа хүмүүстэй амралтанд очлоо. Угийн гашуун ундаанаас хол байдаг манийг шинэ ажлынхан маань шахаад болохгүй байсан тул сэмээрхэн зугтаад гарчихлаа. Олигтой ч танилцаж амжаагүй хүмүүстэйгээ хамт суух их эвгүй юм. Бантсандаа ууж чаддаггүй ч гэж хэлж чадалгүй ганц хундага татсанд болохоор толгой эргээд хацар улайгаад нэг л бишээ. Гутлаа тайлаад голын эрэг дээр суулаа. Сарны гэрэл голын намуухан урсгалд дээр тусаад л аажуухан мяралзах нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. голын чимээ хүртэл цаанаа л нэг хөгжим шиг яруухан.
"Цөхрөл-1" цааш унших »
"Цөхрөл-1" цааш унших »

Нэг ангид тохой залган сууж хэдэн жилийг хамтдаа үдсэн миний ангийн дотны анд Цэндсүрэн маань 

Хайрыгаа хол байхаар нь илүү их санах юм аа. Ихэнх хүмүүс биднийг огтхон ч таараагүй хосууд гэдгийм. нэг гэрт ороод хэдийн хоёр жил өнгөрсөн боловч энэ удаагийнх шиг санан түүндээ хайртай гэдгээ мэдэрч байсангүй. Уйлахад минь хажууд минь байж нулимсыг минь арчин, харин би түүнийгээ уйлахад аргадан байдагсан. тэр маань их уйланхай, би заримдаа эрэгтэй юм байжээж дандаа уйлдаг гэж шоолно. гэхдээ миний л хажууд хүүхэд шиг нялхран жинхэнэ хэн гэдгээрээ байдаг гэдэг нь мэдэгдэнэ. миний хайр нэг өдөр унтжийсан чинь учиргүй эхэр татаал уйлаад унадагийм даа. яг жаахан хүүхэд шиг уйлсан гэжийгаа. бүр намайг сэртэл уйлсиймдаг. би бүр гайхаад яг юу гэхээ ч мэдсэнгүй яасан юу болсон гэсэн чинь номоо заагаал уйлаадысан. тэгсэн тэр их гунигтай ном байж л дээ. нэг хэсэгтээ л үхтлээ шоолсым байна.

